Үгдсэн хуулийн цэцийн үүсэл хөгжил
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг байгуулсан нь Монгол оронд дээд хяналт тавих үүрэгтэй, Үндсэн хуулийн статус бүхий төрөлжсөн шүүхийн уламжлал байгаагүй юм. Харин хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хууль батлах хүртэлх шилжилтийн зурвас үед (1990-1992) Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага байх хэрэгтэй гэсэн санаа Монгол Улсын анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүдийн дотор төрж эхэлсэн байна. Ер нь Үндсэн хуулийн шилжилтийн зурвас үе бол бүхэлдээ төрийн тогтолцооны ардчилсан арга, механизмыг хайн эрэлхийлсэн үе байсан юм. Тэр үед монгол төрийн хэрэгт зүтгэж байгаа хэн боловч, өрнө, дорнын туршлага, сургамжийг судалж, дэвшигдэн тавигдаж буй асуудалд авах, гээхийн үүднээс хандаж байсны нэг нь Үндсэн хуулийн дээд хяналтын асуудал байлаа. Энэ бол өрнө дахины орнуудын төрийн тогтолцоонд үр өгөөжтэй нь нэгэнт батлагдсан чухал ач холбогдолтой институт байса...